Мэдээ

Алсын хараа, зорилго, зорилт

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН АЛСЫН ХАРАА

Нийслэл хотын хүн амд эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлж, тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлж, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Биеийн тамир, спортын үйлчилгээг нийслэл хотын айл өрх, иргэн бүрт хүргэж, өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэх орчин, нөхцлийг бүрдүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Стратегийн зорилт 1: Иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг сайжруулах

Стратегийн зорилт 2: Иргэдэд хүргэх биеийн тамир, спортын арга хэмжээ, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

Стратегийн зорилт 3: Нийслэлд спортын төрлүүдийг хөгжүүлэх, тамирчдын залгамж халааг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох

Стратегийн зорилт 4: Биеийн тамир, спортын байгууллагуудын чадамжийг дээшлүүлэх, хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог бий болгох

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

 Иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулахад гол зорилго оршино.

о   О   о

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл