Мэдээ

Мэндчилгээ

                                                                  


Манай байгууллагын цахим хуудсанд зочилж буй эрхэм таны амар амгаланг айлтгая.

Нийслэлийн биеийн тамир, спортын байгууллага нь анх байгуулагдсан цагаасаа хойш нийслэл хотдоо биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийнхээ бие бялдрын хөгжлийг сайжруулах, хөдөлгөөний хомсдол, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтоор амжилттай хэрэгжүүлж ирлээ.
Өнөө, ирээдүйн иргэдийнхээ энэхүү хэрэгцээ шаардлагыг төр,засаг нийслэлийн удирдлагын зүгээс онцгойлон анхаарч биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор нийслэл болон дүүрэг бүрт спортын цогцолбор, төрөлжсөн усан бассейн барих ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид Дэлхийн аварга, Тивийн наадмуудыг нийслэл хотдоо үе шаттай зохион байгуулж улмаар 2040 онд Олимпийн тоглолтыг эх орныхоо нийслэлд зохион байгуулах зорилт тавьж байгаа нь нийслэлчүүдийн урам зоригийг бадрааж байна.
Бид бүгдийн мөрөөдөл болсон дээрх зорилтууд амжилттай хэрэгжиж, эх орныхоо нийслэлд Дэлхийн хүн төрөлхтний их баяр - Олимпийн тоглолтыг зохион байгуулах тэр мөчийг баяртайгаар хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.
Нийслэлийн спортын хөгжлийн түүхийг бичилцэж яваа биеийн тамир, спортын зүтгэлтнүүд, спортыг дэмжигч нийслэлчүүддээ нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань гүнээ хүндэтгэж байдгаа илэрхийлэн Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын өмнөөс болон хувиасаа ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.
                                       
                                             Хүндэтгэсэн,
                                        Дарга     Ж.Ганболд


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл