НийслэлийнИргэдийн спортын Х наадАМ
Нийслэлийн Иргэдийнспортын Х наадам нь “Биеийн тамир,спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир –Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж, багийн бүрэлдэхүүнтухайн хорооны иргэн байх, 31-ээс дээш настай байх, тухайн төрлийн спортын дэдмастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэгтамирчин орох, шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатнытэмцээнд оролцох зэрэг нь бие бядрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлооссэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах,иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг онцлогшинжтэй үйл ажиллагаа юм.
Арав дахь жилдээ зохионбайгуулагдсан Нийслэлийн Иргэдийн спортын Х наадмыг 2022 оны 07 дугаар сараас 11дүгээр сарын 24-ний хооронд спортын 8 төрөл (спорт явган аялал, олс таталт,сагсан бөмбөг, волейбол, софт волейбол, хийн дасгал, аэробик, шагайннаадгай)-өөр 5 үе шат (хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл)-тайгаар амжилттайзохион байгуулж 9 дүүргийн 171 хорооны 90,216 иргэн хамрагдлаа.
Нийслэлийн шигшээтэмцээнийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэдзохион байгуулж, 56 хорооны 106 багийн 1227 иргэн спортын 8 төрөлд 519 багцмедалийн төлөө өрсөлдсөн.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.