Мэдээ

Мэндчилгээ

                                                                  


Манай байгууллагын цахим хуудсанд зочилж буй эрхэм таны амар амгаланг айлтгая.

Нийслэлийн Биеийн тамир, спортын байгууллага нь анх байгуулагдсан цагаасаа хойш нийслэл хотдоо биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийнхээ бие бялдрын хөгжлийг сайжруулах, хөдөлгөөний хомсдол, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн зорилтоор амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Нийслэлийн спортын хөгжлийн түүхийг бичилцэж яваа биеийн тамир, спортын зүтгэлтнүүд, спортыг дэмжигч нийслэлчүүддээ нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань гүнээ хүндэтгэж байдгаа илэрхийлэн Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын өмнөөс болон хувиасаа ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.
                                       
                                             Хүндэтгэсэн,
                                        Дарга     С.Саранцэцэг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл